Аялагчийн үүрэг Огноо :
- Аялагч аялалд гарахаас өмнө өөрийн биеийн байдал, эрүүл мэндийг эмчид шалгуулсан байх, хэрэгтэй эмээ авах
- Аяллын туршид аялагч “Аяллын даатгал”-д хамрагдах ёстой бөгөөд аяллын үед гарч болзошгүй ямар нэгэн гэнэтийн ослоос сэргийлэх зорилготой юм. Ямар нэгэн асуудал гарвал даатгалын компанитай хийсэн гэрээний дагуу мэдэгдэх хэрэгтэй. Аялагч даатгалын төлбөрийг өөрөө хариуцна.
- Аялагч нь аяллыг ахлаж яваа ахлагчийг хүндэтгэх ба ганц нэгээр дур мэдэн явахгүй байх, товлосон цагаасаа хоцрохгүй байх,өөрийн эд зүйлс, үнэт эдлэл, мөнгө, гадаад паспорт болон бусад бичиг баримтаа хариуцан авч явах үүрэгтэй.
- Аяллын туршид маршрутад заагдаагүй газар луу дураараа явах, мансууруулах бодис, согтууруулах ундаа зэргийг хэрэглэхгүй байх. Үүнээс үүдэн гарах ямар нэгэн асуудлыг аялагч өөрөө хариуцна.
- Хамт аялж буй группын хүмүүстэй маргалдах, зодолдох буюу бусдын амар тайван байдлыг алдагдуулахгүй байх
- Аяллын явцад аялагчийн өөрийн буруугаас үүдэлтэй аливаа хохирол жишээлбэл: ресторан, зочид буудлын эд юмсыг хагалж эвдэх, зочид буудлын түлхүүр картыг гээгдүүлэх, цагаан хэрэглэлийг урах зэрэг хохирлыг аялагч өөрөө бүрэн хариуцна.
- Аялагч онгоц хөөрөхөөс 2 цагийн өмнө ирж бүртгэлээ хийлгэх ба хоцрох, онгоцны тасалбараа гээгдүүлэх гэх зэргээс үүдэн гарах хохирол, асуудлыг (нислэг солих, хойшлуулах гэх мэт) өөрөө хариуцан шийдвэрлүүлнэ.
- Мөн зочид буудлын үнэд ороогүй мини бар, хоолны нэмэлт зардал захиалга, гадаад дотоодын яриа, гаалийн татвар, жин хэтэрсэн ачаа тээшний зардал болон чөлөөт өдөр хийх аяллын зардлуудыг аялагч өөрөө хариуцна.
Copyright © 2009 . All Rights Reserved. |